Ирэх жилийн тариалалтын бэлтгэл уриншаар эхэллээ
ХХААЯ-наас ирэх жилийн тариалалтын бэлтгэл уриншаар эхэлсэн талаар мэдээлэл хийхдээ ирэх намрын ургац хураалтад бэлтгэж үтрэмээ цэвэрлэж, ариутгаад байгаа талаар мөн нэмж хэллээ.
Мэдээллийн алба

ХХААЯ-наас ирэх жилийн тариалалтын бэлтгэл уриншаар эхэлсэн талаар мэдээлэл хийхдээ ирэх намрын ургац хураалтад бэлтгэжүтрэмээ цэвэрлэж, ариутгаад байгаа талаар мөн нэмж хэллээ.
Энэ жил долоо, наймдугаар саруудад олон жилийн дунджаас их бороо хуртай байх төлөвтэй байгаа бөгөөд тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас 1,5-3 хэм дулаан байна гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэнтэй холбогдуулан үрийнхээ нөөцийг мөн бодолцсон байна.
Цаг агаарын байдлаас шалтгаалан өнгөрсөн жилийн ургац хураалтын хэмжээтэй харьцуулвал нэг га-аас 15,5-19 центнер ургац хураах боломжтой гэж холбогдох яам мэдээлж байна.
Энэ жил улсын хэмжээнд тариалсан талбай 35 мянган га-аар нэмэгдсэн ч буудайн тариалалт 20 мянган га, төмс 2,7 мянга, хүнсний ногоо 100 га-аар буурч, харин тосны ургамлын тариалалт хоёр дахин өссөн юм.
Хурд агентлаг


















