Ирэх жилүүдэд эдийн засгийг идэвхжүүлэхэд анхаарна
УИХ-ын бүх байнгын хороод ирэх оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэж эхэллээ.
Мэдээллийн алба

УИХ-ын бүх байнгын хороод ирэх оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэж эхэллээ. Өнөөдөр үдээс өмнө Эдийн засгийн болон Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Тухайлбал, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дэлхийн зах зээл дээрх эрдэс түүхий эдийн үнэ ханш ямар байх, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл эрсдэлийг тооцсон, орлогыг бүрэн дайчилж зарлагаа хэмнэх чиглэлд хэрхэн анхаарч байгааг тодрууллаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбарыг хүргэе.
Mongolian National Radio · Ирэх жилүүдэд эдийн засгийг идэвхжүүлэхэд анхаарна
УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ.


















