Ирэх хичээлийн жилд 27 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
Энэ намар нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настнуудын тоо өмнөх жилийнхээс олон гэсэн судалгааны дүн гарчээ.
Мэдээллийн алба

Энэ намар нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настнуудын тоо өмнөх жилийнхээс олон гэсэн судалгааны дүн гарчээ. Тодруулбал, 2015-2016 оны хичээлийн жилд зургаан настай 27600 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах урьдчилсан тоо байгаа юм. Үүнээс шалтгаалж бүртгэл 80 хувьтай, өөрөөр хэлбэл, таван мянга гаруй хүүхэд бүртгэлээс гадна үлдсэн гэсэн мэдээлэл байгаа юм.
Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 5800 хүүхэд сургуульд элсэхээс 4400 нь бүртгүүлсэн, зарим сургууль анги дүүргэлтийн тоогоо хэтрүүлж бүртгэсэн ч цаана нь харьяаллын дагуу элсэх олон хүүхэд хоцорч үлджээ. Тэгвэл эдгээр сурагчдыг сургуульд хэрхэн хамруулах вэ? Шинээр ашиглалтад орох сургууль бий юу? Энэ асуултад Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариулт өгснийг одоо сонсгоё.


















