Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх лхагва гарагт “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно

Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Чингис хааны талбайд зохион байгуулдаг уламжлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх лхагва гарагт “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно
Ирэх лхагва гарагт “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно. Зураг: МҮОНРТ

Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Чингис хааны талбайд зохион байгуулдаг уламжлалтай.

Тэгвэл энэ жилийн цэнгүүний найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд “Шар айраг”, “Ньюанс”, Гурван охин хамтлаг оролцох аж. Мөн хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат, поп дива дуучин С.Наран, МУТС дуучин Д.Болд зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна.

Харин он солигдох мөчид нийслэлийн дөрвөн цэгт буюу Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийх аж. Цэнгүүний үеэр нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газар өндөржүүлсэн байдалд ажиллах бөгөөд худалдаа үйлчилгээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллана.

Шинэ жилийн баярын үдэш Их эзэн Чингисын талбайд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн дууссаны дараа нийслэлийн Нийтийн тээврийн газраас шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд 28 автобусыг иргэдэд үйлчлүүлэхээр болжээ. Ингэхдээ Ленин клубын А зогсоолд 5, Хэлмэгсдийн хөшөөны B зогсоолд 12, Хас банкны С зогсоолд 6 автобус байрлах аж.

А зогсоол буюу Ленин клубын түр зогсоолд: 3,4-р хороолол – Шархад, Улиастай-Чингис Хааны талбай, Бэлх-ДарьЭх-Возкал, 5 шар-БЗШБТовчоо, ОУЭЗБДС-Жанжин клуб

B зогсоол буюу Хэлмэгсдийн хөшөөний түр зогсоолд: 3,4-р хороолол-ХӨСҮТ , Баянхошуу-Ард кинотеатр, Их наран-МУБИС, МТ ШТС-Орбит-Тэнгис кино театр, Толгойт-ХӨСҮТ, Зүүн салаа-ХӨСҮТ, 5 шар-БЗШБТовчоо, Согоотын гудамж-Дэнжийн 1000-Зайсан, Нисэх-МУБИС-Ард, Яармаг -МУБИС-Ард

С зогсоол буюу Хас банкны түр зогсоолд: ТЭЦ 3-7 буудал-СБД-ийн 20-р хороо, Баруун салаа-МУИС-БЗД-ийн 6 хороо, Монелийн 38-МУИС-100 айл, Хайлааст-МУБИС, Зүрх уул-Чингэлтэй-МУБИС чиглэлийн нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ.

Хуваалцах