Ирэх намар амны хаалтын үнэ тогтвортой байж чадах уу
"COVID-19" цар тахлын улмаас манай улсад 200 төгрөгөөр борлуулагдаж байсан амны хаалт ойролцоогоор 3000 төгрөгт хүрээд байсан.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: "COVID-19" цар тахлын улмаас манай улсад 200 төгрөгөөр борлуулагдаж байсан амны хаалт ойролцоогоор 3000 төгрөгт хүрээд байсан. Тэгвэл одоо байдал харьцангуй тогтворжиж 300-700 төгрөгийн үнэ ханштайгаар борлуулагдаж байна. Гэхдээ тун удахгүй 9, 10 дугаар сараас вирусний тархалт дахин дэлхий даяар тархана. Манай улсад ч мөн улирлын томуутай зэрэгцэн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд сануулсаар байна. Ийм нөхцөлд амны хаалтын үнийг дахин хөөрөгдөх эрсдэл бий эсэхийг энэ удаад сурвалжиллаа.


















