Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх онд ойгоо тоолно

Манай улс ирэх онд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр ойгоо тоолохоор болжээ. Тооллогод Хангай, Хэнтийн бүсийн шилмүүст ойгоо голчлон тоолоод заган ойдоо маршрутын судалгаа хийхээр болсон байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх онд ойгоо тоолно
Ирэх онд ойгоо тоолно. Зураг: МҮОНРТ

Манай улс ирэх онд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр ойгоо тоолохоор болжээ. Ингэхдээ Хангай, Хэнтийн бүсийн шилмүүст ойгоо голчлон тоолоод заган ойдоо маршрутын судалгаа хийхээр болсон байна.

Хүлэмжийн хийг шингээх, хүчил төрөгч үйлдвэрлэх хүчин чадал нь ямар байх зэргийг тооцоолох нь энэ удаагийн тооллогын гол онцлог аж. Одоогоор ой тоолох бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд олон улсын аргуудаас судалж аргачлалаа гарган, түүнд шаардагдах орчин үеийн тоног төхөөрөмжөө захиалсан байна. Мөн ойг тоолох нарийн мэргэжлийн хүмүүст цуврал сургалт явуулж эхэлжээ.

Түлхүүр үг:ой
Хуваалцах