Ирэх онд шинээр цэцэрлэг барихгүй
Цэцэрлэгийн барилгыг давхарлаж барих замаар хүрэлцээг нь сайжруулах болсноо албаныхан ярьж байна.
Мэдээллийн алба

Цэцэрлэгийн барилгыг давхарлаж барих замаар хүрэлцээг нь сайжруулах болсноо албаныхан ярьж байна.
Ирэх 2015 онд Боловсрол, шинжлэх ухааны салбарт улсын төсвөөс нэг их наяд 100 тэрбум орчим төгрөг төсөвлөжээ. Төсөвлөсөн мөнгөний 80 гаруй хувийг урсгал зардалд зарцуулах учир шинээр сургууль, цэцэрлэг барихгүй юм байна. Харин заримынх нь барилгыг давхарлан барьж хүрэлцээг нь сайжруулахаар төлөвлөжээ.
Энэ талаар БСШУ-ны Стратегийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр ярилаа.


















