Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх онд яслийн 60 бүлэг шинээр нэмэхээр төлөвлөж байна

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт яслийн үндэсний тогтолцоог сэргээхээр тусгасан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх онд яслийн 60 бүлэг шинээр нэмэхээр төлөвлөж байна
Ирэх онд яслийн 60 бүлэг шинээр нэмэхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Ирэх онд яслийн 60 бүлэг шинээр нэмэхээр төлөвлөж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт яслийн үндэсний тогтолцоог сэргээхээр тусгасан. Яслийн бүлэг бий болгож 1-2 насны хүүхдийг хамруулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Яслийн бүлгийг хэзээнээс нээн ажиллуулах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнгээс тодрууллаа.

Mongolian National Radio · Ирэх онд яслийн 60 бүлэг шинээр нэмэхээр төлөвлөж байна

УИХ ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ төсөлд цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүртээмжийг сайжруулах зорилт тусгажээ. Төрөөс олгох санхүүжилтийг бууруулахгүйгээр орон нутгийн онцлог, хүүхдийн тоо, хүчин чадалд тохируулан хоолны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг хүүхдийн цэцэрлэг, эцэг, эхийн зөвлөлд олгох юм.

Хуваалцах