Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх оноос өмнө хатуу хучилттай замаар холбогдоно

Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 95,4 км хатуу хучилттай замын ажил эхлээд байна. Энэхүү замын ажлыг тендерт шалгарсан дөрвөн компани гүйцэтгэхээр болсон бөгөөд “Хөгжлийн банк”-тай хийсэн гэрээнийхээ дагуу одоогоор газар шорооны ажлаа эхлүүлээд байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх оноос өмнө хатуу хучилттай замаар холбогдоно
Ирэх оноос өмнө хатуу хучилттай замаар холбогдоно. Зураг: МҮОНРТ

Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 95,4 км хатуу хучилттай замын ажил эхлээд байна. Энэхүү замын ажлыг тендерт шалгарсан дөрвөн компани гүйцэтгэхээр болсон бөгөөд “Хөгжлийн банк”-тай хийсэн гэрээнийхээ дагуу одоогоор газар шорооны ажлаа эхлүүлээд байна.

Өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өндөрхаан Чойбалсан хотуудыг хооронд нь хатуу хучилттай замаар холбох зорилгоор хуучин 50 км-ийн хатуу хучилттай замтай нь залган 50 км шинэ зам тавьсан байна. Хоорондоо 330 км-ийн зайтай тус суурингуудын холбох дараагийн томоохон ажил нь “Насны зам” ХХК-ийн тавьж буй 143 км хатуу хучилттай зам бөгөөд дуусах шатандаа явж байгаа аж.

Тэгвэл үлдсэн 95,4 км замыг гэрээнд заасан хугацаандаа буюу ирэх 11 сард ашиглалтанд оруулснаар үндсэндээ Өндөрхаан болон Чойбалсан хотууд хатуу хучилттай замаар бүрэн холбогдох юм байна.

Хурд агентлаг

Түлхүүр үг:Ирэх оноос өмнө хатуу хучилттай замаар холбогдоно
Хуваалцах