Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг хийнэ

Ирэх төсвийн төслийг хуулийн дагуу аравдугаар сарын нэгэнд өргөн барьсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа учраас төсвийн тухай хуулийг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг хийнэ
Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг хийнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 09:00 цагаас хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ.

Ирэх төсвийн төслийг хуулийн дагуу аравдугаар сарын нэгэнд өргөн барьсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа учраас төсвийн тухай хуулийг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Иймээс Засгийн газраас Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж өнгөрсөн долоо хоногт дахин өргөн барьсан юм.

Үүний дагуу өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх байсан ч гишүүд хуулийн төсөлтэй сайтар танилцах хэрэгтэй хэмээн үзэж хэлэлцэхийг хойшлуулсан. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар ийнхүү нэгдэх хэлэлцүүлгийг хийхээр болжээ.

Хуваалцах