Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ирэх сараас Дорнод-Манжуур чиглэлд зорчигч тээвэрлэнэ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Засгийн газрын 100 хоногийн хугацаанд салбартаа хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа тайлагналаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх сараас Дорнод-Манжуур чиглэлд зорчигч тээвэрлэнэ
Ирэх сараас Дорнод-Манжуур чиглэлд зорчигч тээвэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Засгийн газрын 100 хоногийн хугацаанд салбартаа хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа тайлагналаа.

Тус төвийн захирал П.Дэлгэрнаран Дорнод-Манжуурын чиглэлд зорчигч тээвэрлэх гарц нээж байгааг энэ үеэр онцолсон юм.

Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны авто тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалт өнгөрсөн сард болж Манжуурын чиглэлд зорчигч тээвэрлэх гарцыг нээсэн байна.

Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх зорчигчдыг тогтмол тээвэрлэх аж. Ирэх 11 дүгээр сараас тогтмол зорчигч тээвэрлэлтийг эхлүүлэх юм байна.

Хуваалцах