Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ

Есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ
Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоож, ахуйн болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрс (мидлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо.

Тодруулбал, ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ.

Захирамжийн дагуу:

* Ахуйн болон аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс хэрэглэхгүй байх, зөвхөн баяжуулсан нүүрс ашиглах;

* Баяжуулсан нүүрсний нийлүүлэлт, түгээлтийг тогтвортой байлгах ажлыг “Тавантолгой түлш” ХХК хариуцах;

* Уурын болон усан халаалтын зуухнуудад технологийн үнэлгээ хийж, үе шаттайгаар баяжуулсан нүүрс хэрэглэх төлөвлөгөө батлуулах;

* Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлыг тэмцэх газар болон холбогдох хяналтын байгууллагуудад ажиллахаар тусгасан.

Хуваалцах