Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх сарын 1-нээс иргэдэд газар өмчлүүлнэ

Тодруулбал, БЗД-т 1232.0 га, ХУД-т 2590.0 га, СХД-т 8018.0 га, Налайх дүүрэгт 166.0 га, Багануур дүүрэгт 1852.0 га газрыг иргэний өмч болгохоор төлөвлөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх сарын 1-нээс иргэдэд газар өмчлүүлнэ
Ирэх сарын 1-нээс иргэдэд газар өмчлүүлнэ. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын тогтоолоор иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоолоо.

Тогтоолоор нийслэлийн 52 байршлын 15 мянга га газар буюу БЗД, ХУД, СХД, СБД, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт иргэдэд газар өмчлүүлнэ.

Тодруулбал, БЗД-т 1232.0 га, ХУД-т 2590.0 га, СХД-т 8018.0 га, Налайх дүүрэгт 166.0 га, Багануур дүүрэгт 1852.0 га газрыг иргэний өмч болгохоор төлөвлөжээ.

Эдгээр газрыг хамгаалалтад авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх зэрэг ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байна.

Харин газар өмчлөхийг хүссэн иргэний өргөдлийг цахим хэлбэрээр авах юм. Тиймээс өмнө нь газар өмчилж аваагүй иргэн та нийслэлийн өмчийн харилцааны газрын цахим хуудаст хандах боломжтой.

Хуваалцах