Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх сарын 1-нээс хэрэглээний усны үнэ нэмэгдэнэ

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг нэмэхээр болжээ. Тодруулбал, ирэх сарын 1-нээс эхлэн хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх сарын 1-нээс хэрэглээний усны үнэ нэмэгдэнэ
Ирэх сарын 1-нээс хэрэглээний усны үнэ нэмэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг нэмэхээр болжээ. Тодруулбал, ирэх сарын 1-нээс эхлэн хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө, бохир усны үнийг 58 мөнгө болгох аж. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн хэрэглээний цэвэр усыг 18, бохирыг 20 мөнгөөр өсгөсөн байна.

Түүнчлэн Налайх дүүргийн өрхийн хэрэглээний усны үнийг 10 мөнгөөр нэмж 58, бохирынхыг 36 мөнгө байхаар тогтжээ.

Хуваалцах