Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх сарын 10 хүртэл халуун ус хязгаарлах газрууд

"Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас зуны урсгал болон их засварын ажилтай холбогдуулан халуус ус хязгаарлах хуваарийг гаргасан. Харин энэ сарын 27-ноос ирэх сарын 10-ны хооронд дараах газруудад халуун ус тасрах юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх сарын 10 хүртэл халуун ус хязгаарлах  газрууд
Ирэх сарын 10 хүртэл халуун ус хязгаарлах газрууд. Зураг: МҮОНРТ

"Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас зуны урсгал болон их засварын ажилтай холбогдуулан халуус ус хязгаарлах хуваарийг гаргасан. Харин энэ сарын 27-ноос ирэх сарын 10-ны хооронд дараах газруудад халуун ус тасрах юм байна. Энэ сарын 28-29-ний хооронд халуун усгүй байгаа газруудад халуун ус ирэх юм байна.

УБТЗ-ын удирдах газар, түүний ойролцоох бүх орон сууц, Гранд плаза төв, Рамада зочид буудал, Цагаан өргөө зочид буудал, Гандан хийд, Максын орон сууц, ТЗ-ын хоёрдугаар хорооллын орон сууцнууд, Наран их дэлгүүрийн орчим, Богда Асар хороолол, Түндэмүн саун, Гурван билэг ХХК-ийн үйлчилгээтэй орон сууц, 3,4 дүгээр хороолол, 6 дугаар бичил хорооллын бүх орон сууц, Ганданхийд, Цагаан өргөө зочид буудал, Эх нялхас, МҮОНРТХЭГ орчмын орон сууц,албан газрууд, “Ган зам” зочид буудал, ТЗ-ын 50 дугаар байр, Баянгол дүүргийн шүүх, ТЗ-ын цагдаагийн хэлтэс, ЦТП-9-ийн дараах орон сууцны бүх байр, 4 дүгээр хорооллын ЦТП-6-ын дараах орон сууцны бүх байр, АТС-33, Аянчин зочид буудал орчмын хэрэглэгчид.

/ОСНААУГ-ын Ганзам-өргөө, Ганга өргөө, Батбаян бүрд, Хүрээ дэнж өргөө, Гандан дэнж өргөө ОНӨААТҮГ-ын харьяа бүх орон сууц /

Хуваалцах