Ирэх сарын 15-наас гадаад паспорт, иргэний үнэмлэхийг цахимаар захиалдаг болно
Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг болон нийслэлийн салбар нэгжүүдийн удирдах ажилтнууд өнөөдөр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, энэ онд дэвшүүлсэн зорилт, хэрхэн ажиллах талаараа зөвлөлдөж байна.
Мэдээллийн алба

Иргэд ирэх сарын 15-наас гадаад паспорт, иргэний үнэмлэхээ цахимаар захиалдаг болно. Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг болон нийслэлийн салбар нэгжүүдийн удирдах ажилтнууд өнөөдөр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, энэ онд дэвшүүлсэн зорилт, хэрхэн ажиллах талаараа зөвлөлдөж байна.
Өнгөрсөн онд Оюуны өмч улсын бүтгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг дахин хоёр дахь удаагаа байгуулсан. Засгийн газар "Нэг иргэн-нэг бүртгэл" хөтөлбөр баталсан. УИХ-аас улсын бүртгэлийн багц хуулийг шинэчилсэн гээд ихээхэн онцлог жил байсныг үнэллээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж ярилаа.


















