Ирэх сарын 3-4-ны өдрүүдэд Хятад-Африкийн форум Бээжинд болно
Африкийн орнуудын удирдагчид ирэх сарын 3-4 ны өдрүүдэд болох Хятад Африкийн хамтын ажиллагааны форумд оролцохоор Бээжин хотод хүрэлцэн ирцгээж байна. өчигдөр Нигерийн Ерөнхийлөгч Махамад Иссуф, Буркина Фасогийн төрийн тэргүүн Рос Марк Кристиан Каборе нар Бээжинд хүрэлцэн ирсэн байна.
Мэдээллийн алба

Африкийн орнуудын удирдагчид ирэх сарын 3-4 ны өдрүүдэд болох Хятад Африкийн хамтын ажиллагааны форумд оролцохоор Бээжин хотод хүрэлцэн ирцгээж байна. өчигдөр Нигерийн Ерөнхийлөгч МахамадИссуф, БуркинаФасогийн төрийн тэргүүн Рос Марк КристианКаборе нар Бээжинд хүрэлцэн ирсэн байна.
Мөн өчигдөр Хятадын дарга СиЖиньпин Бээжинд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Сьерра Леоны Ерөнхийлөгч ЖулиусМаадаБиотой уулзалт хэлэлцээ хийсэн байна. энэ үеэр 2 орны төрийн тэргүүн нар стратегийн хамтын ажиллагаа, түншлэлийг цаашид бэхжүүлэхээр тохиролцсон байна. Хятадын даргын урилгаар мөн Гана улсын Ерөнхийлөгч НанаАкуфоАддо, Египетийн Ерөнхийлөгч АбдельФаттах Ас Сиси, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын төрийн тэргүүн Сирил Рамафоса, КонгийнБНУ-ын ерөнхийлөгч ДениСассуНгессо нар өнөөдрөөс эхлэн БНХАУ –д төрийн айлчлал хийж Хятад Африкийн форумд оролцох юм байна. Хятад болон Африкийн орнуудын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой форумыг анх 2000 онд Хятадын нийслэл Бээжин хотноо зохион байгуулж байсан.
Түүнээс хойш 3 жил тутамд энэхүү форумыг зохион байгуулж ирсэн бөгөөд хамгийн сүүлийнх нь буюу 6 дахь форум нь Иоханесбург хотноо болсон юм. энэ форумыг зохион байгуулах болсноос хойш Хятад Африкийн хамтын ажиллагаа эрс идэвхжсэн. 2017 оны дүнгээр л гэхэд Хятад Африкийн орнуудын бараа эргэлтийн хэмжээ 170 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хятад улс нь сүүлийн 9 жилийн туршид Африкийн орнуудын худалдааны гол түнш хэвээр байна.
2015 оны Йоханнесбургийн дээд уулзалтан дээр Хятад Африкийн хамтын ажиллагааг хөгжүүлэх 10 томоохон төлөвлөгөөг зарласныг өнөөдөр ажил хэрэг болгоод байна. Хятадын худалдааны орлогч сайд ЦяньКэминий мэдэгдсэнээр энэ оны эхний 6 сарын байдлаар Хятад Африкийн худалдааны эргэлт 98,8 тэрбум ам.долларт хүрээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 16 хувиар их байна. Сүүлийн 3 жилд Африк дахь Хятадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жилд 3 тэрбум ам.долларын түвшинд хадгалагдаж байгаа байна. Хятад Африкийн орнууд боловсруулах, санхүү, аялал жуулчлал, агаарын тээвэр болон бусад салбарын хамтын ажиллагааг шинэ дэвшилд хүргээд байгааг тэрээр онцолсон юм.
Хамтын ажиллагааг хөгжүүлэх 10 төслийн хүрээнд Африкийн орнуудад шинээр 30 мянган авто зам тавьж, боомтуудын нэвтрэх чадамжийг жилд 85 сая тоннд хүргэх юм байна. Мөн ус цэвэршүүлэх чадамжийг өдөрт 9 сая тоннд хүргэж, 30 мянган км цахилгаан дамжуулах шугам тавьж, 900 мянган ажлын байр шинээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.


















