Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ирэх сарын дундуур шатрын баруун бүсийн аваргууд тодорно

Монголын шатрын холбоо, Ховд аймгийн шатрын холбоо хамтран 2021 оны Баруун бүсийн багийн аварга шалгаруулах онлайн тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх сарын дундуур шатрын баруун бүсийн аваргууд тодорно
Ирэх сарын дундуур шатрын баруун бүсийн аваргууд тодорно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын баруун бүсийн аймгуудын шатарчдын дунд туршлага солилцуулах, бүсийн шатрын спортын хөгжлийг эрчимжүүлэх, орон нутгийн иргэдэд оюуны спортыг сурталчлан, хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын шатрын холбоо, Ховд аймгийн шатрын холбоо хамтран 2021 оны Баруун бүсийн багийн аварга шалгаруулах онлайн тэмцээн зохион байгуулахаар болжээ.

2021 оны Баруун бүсийн багийн аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээн ирэх тавдугаар сарын 15-нд болох бөгөөд багийн бүрэлдэхүүнд насанд хүрсэн таван эрэгтэй нэг эмэгтэй шатарчнаас гадна 18 хүртэлх насны болон арван хоёр хүртэлх насны тус бүр нэг эрэгтэй, эмэгтэй тамирчин оролцох аж.

Хуваалцах