Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны долоодугаар сарын 22-ноос долоодугаар сарын 29-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ
Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны долоодугаар сарын 22-ноос долоодугаар сарын 29-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.


- Ихэнх хугацаанд нутгийн хойд хагаст бороотой байна -

Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 28-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 25-27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 26-наас ихэнх нутгаар сэрүүснэ

Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 23, 24, 27-нд ихэнх нутгаар бороо, 25, 28-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 25, 26-нд ихэнх нутгаар дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 23, 24-нд ихэнх нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 27, 28-нд дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27-28-нд зарим газраар секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 26-наас нутгийн өмнөд хэсгээр хална.

Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 23-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 26-28-нд ихэнх нутгаар секундэд 9-14 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм байна. 25-26-нд ихэнх нутгаар хална.

Хуваалцах