Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 05-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 05-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
- Ихэнх хугацаанд нутгийн хойд хагаст хур бороотой байна -

Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 31-нд нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 8 дугаар сарын 1,2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Хугацааны дундуур ихэнх нутгаар сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 30-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн зүүн хойд хэсгээр бороо, 8 дугаар сарын 1, 2-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 3,4-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи 2-4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 30-нд ихэнх нутгаар, 31-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 8 дугаар сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 3,4-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 3-4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 8 дугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарч шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 30-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд зарим газраар бороо, 3-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 3-4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм байна. 3-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.


















