Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны наймдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 26-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны наймдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 26-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны эхэнд төв, зүүн, хугацааны сүүлчээр баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна -

Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 19, 24-нд нутгийн зүүн, 20, 21-нд нутгийн баруун хэсгээр, 22,23-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүхэн Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн, 22, 24-нд нутгийн баруун хэсгээр, 23, 25-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаад борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20, 24, 25 зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүхэн Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хугацааны дунд үед дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 19, 25-нд нутгийн хойд, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Хугацааны дунд үед хална.


















