Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Иргэд 2215 тонн хог цэвэрлэжээ

Нийслэлийн хэмжээнд 6318 аж ахуйн нэгж байгууллага, 27717 иргэн оролцож, нийтийн эзэмшлийн 1.804 мянган метр.квадрат талбайг цэвэрлэж, 2215 тонн хог хаягдлыг ачуулжээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд 2215 тонн хог цэвэрлэжээ
Иргэд 2215 тонн хог цэвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд 6318 аж ахуйн нэгж байгууллага, 27717 иргэн оролцож, нийтийн эзэмшлийн 1.804 мянган метр.квадрат талбайг цэвэрлэж, 2215 тонн хог хаягдлыг ачуулжээ. Цэвэрлэгээний үеэр Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтэд хяналт тавьж ажилласан байна. Бүх нийтийн цэвэрлэгээнд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй оролцжээ.

Хуваалцах