Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд, аж ахуйн нэгжид хандаж уриалга гаргалаа

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Шинэ жил”-ийн баяр болж байгаатай холбогдуулан эцэг эх, аж ахуй нэгж, байгууллага, хүүхдүүдэд хандаж уриалга гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Иргэд, аж ахуйн нэгжид хандаж уриалга гаргалаа
Иргэд, аж ахуйн нэгжид хандаж уриалга гаргалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Шинэ жил”-ийн баяр болж байгаатай холбогдуулан эцэг эх, аж ахуй нэгж, байгууллага, хүүхдүүдэд хандаж уриалга гаргалаа. Үүнд:
Аж ахуй нэгж байгууллагууд:

  • Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх

  • Хүүхдүүдийн хэсэг бүлгээрээ зохион байгуулж байгаа арга хэмжээг насанд хүрэгчдийн хараа хяналттай хийгдэж буй эсэхэд хяналт тавих

  • Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн талаарх мэдээллийг 102, 108, 107 утсуудад мэдэгдэх

  • Зам хөндлөн гарч байгаа хүүхдүүдэд тусалж, зам гаргаж өгөх тухай ажилтнуудаа идэвхижүүлэх

  • Шинэ жилийн баярыг тохиолдуулан гэр бүлээрээ үйлчлүүлэхэд зориулсан гэр бүлийн меню гарган сурталчилж, хүүхдийн насны онцлог, эрүүл мэндэд тохирсон хоол ундаагаар үйлчлэх

  • Ажилтнаа гэр бүлийнхэнтэй нь баярлуулах, хөгжлийн болон чөлөөт цагийн ажлуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх

Сургуулиудад:

  • Сурагчдын хичээлийн амралт эхэлж буйтай холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийг хараа хяналттай байлгах талаар сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах

  • Анги хамт олон, сургуулийн шинэ жилийн арга хэмжээг эцэг эхээс мөнгө татахгүй, хүүхдийн оролцоотой, энгийн байлгах тал дээр анхаарал хандуулах /санхүүгийн хүндрэлээс үүдэн хүүхэд эвгүй байдалд орох, гэр бүлд үл ойлголцол үүсэх, энэ нь даамжран гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийлэл үүсэх нөхцөл шалтгаан болдог тохиолдол олон байна/

  • Сургуулийн нөхцөл боломжид тулгуурлан сурагчдын амралтын өдрүүдээр дугуйлан, секц, уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулах

  • Хүүхдүүдэд амралтын үеэр гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаарх зөвлөгөөг, анхааруулга, санамж өгөх

Эцэг эх, олон нийтэд:

  • Хүүхдээ хараа хяналттай байлгаж, хаана, хэнтэй юу хийж яваа талаар харилцан мэдээлэлтэй байх

  • Оройн цагаар аль болох гадуур гаргахгүй байхад анхаарах

  • Зориулалт, шалтгааныг нь тодруулалгүйгээр бэлэн мөнгө хүүхэддээ өгөхгүй байх

  • Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн талаарх мэдээллийг 102,108,107 утсаар мэдээлэх

  • Гэр бүлдээ цаг зав гаргаж баяраа гэр бүлтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх,

  • Хүүхдийн дэргэд гэртээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

  • Асуудлыг хүчирхийллийн бус эерэг аргаар шийдвэрлэхийг та бүхэнд УРИАЛЖ байна.

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Хуваалцах