Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд ажлаасаа гэнэт халагдах нь ихэсчээ

Ажлаас гэнэт халагдсан иргэдийн тоо долоо хоногт 10 гаруй хүнээр өсч байна. Учир нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хууль зүйн зөвлөгөө өгөх төвд энэ долоо хоногт л гэхэд 30 орчим иргэн ханджээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд ажлаасаа гэнэт халагдах нь ихэсчээ
Иргэд ажлаасаа гэнэт халагдах нь ихэсчээ. Зураг: МҮОНРТ

Ажлаас гэнэт халагдсан иргэдийн тоо долоо хоногт 10 гаруй хүнээр өсч байна. Учир нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хууль зүйн зөвлөгөө өгөх төвд энэ долоо хоногт л гэхэд 30 орчим иргэн ханджээ.

Эдийн засаг хүндэрсэн нэрээр уул уурхайн компани болон хувийн томоохон аж ахуйн нэгжүүд ажилтнаа шууд халах, мөн чөлөө өгөх, цалингүй амраах, өдрийн ажлын цагийг багасгах аргаар ажилчдыг хөдөлмөрийн зах зээлээс шахаж байгаа энэ байдалд тус холбоо анхаарч эхэлжээ. Эхний ээлжинд эдгээр иргэдийн судалгааг гаргасны дараа асуудлыг ярих юм байна. Ажлаас халагдах жагсаалтад нэр нь орсон мөн ажлаас халагдсан иргэдийн тоон мэдээлэл энэ сарын сүүлч гэхэд тодорхой болох юм байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хуульч н.Саранцацрал ярьж байна.

Хуваалцах