Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэлх самар түүж болно

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар тушаалаар баталсан журмын дагуу хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүж бэлтгэнэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэлх самар түүж болно
Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэлх самар түүж болно. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар тушаалаар баталсан журмын дагуу хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүж бэлтгэнэ. Ингэхдээ иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шинжилгээ, судалгааны зориулалтаар нэг удаад 10 кг хүртэл, иргэнд ахуйн зориулалтаар нэг удаад 25 кг хүртэлх ойн дагалт баялгийг ашиглаж, бэлтгэх юм. Түүхдээ нэг кг тутам 500 төгрөгийг төлж ойн дагалт баялгийг ашиглах эрхийн бичгийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчаас авах ёстой гэж Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах