Иргэд архидан согтуурч гэмт хэрэгт холбогдох нь ихэслээ гэв
Өнгөрсөн Амралтын өдрүүдэд бусдын амь насыг санаатай хөнөөсөн хоёр хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

ӨнгөрсөнАмралтын өдрүүдэд бусдын амь насыг санаатай хөнөөсөн хоёр хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас нэгнийгээ бүлэглэн зодож амь насыг нь хөнөөсөн хэргийг шалгаж байна. Тухайлбал, 20 гаруй настай залууг найздууд нь бүлэглэн зодож амь насыг нь хөнөөсөн хэргийг шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн байцаагч н.Төгсбаяр хэллээ. Оюутан сурагчдын хичээл сургууль эхлэх дөхсөн энэ өдрүүдэд иргэд архидан согтуурч энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


















