Иргэд байрны түлхүүрээ гардаж авлаа
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор НИТХ-аас баталсан 24 байршил 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл амжилттай хэрэгжиж байна.
Мэдээллийн алба

Төслийн хүрээнд "Бүрд" констракшны ГХДТ ХХК Баянзүрх дүүргийн 25-р хорооны газраа чөлөөлсөн 22 айл өрхийн байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.
Дашрамд дурдахад, өнгөрсөн тавдугаар сард 5104 айлын 69 орон сууцны барилга, 1044 авто машины гараж, 209.246 метр квадрат үйлчилгээний барилга зэрэг иж бүрэн сүндэрлэх “Шинэ амгалан” цогцолбор хорооллын анхны барилгад хашаа байшингаа тохилог сууцаар сольсон 50 айл байртай болсон юм. Түүнчлэн дүүргийн хэмжээнд 12 дугаар сараас эхлэн 318 айлын орон сууц ашиглалтад орж, газраа чөлөөлсөн 115 өрх орон сууцанд орсон юм.