Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд бүртгэлийн үйлчилгээг хорооноосоо авна

Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд иргэний улсын бүртгэлийн зарим нэг төрлийн бүртгэлийг хорооноос үзүүлэх ажлыг эхлүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд бүртгэлийн үйлчилгээг хорооноосоо авна
Иргэд бүртгэлийн үйлчилгээг хорооноосоо авна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд иргэний улсын бүртгэлийн зарим нэг төрлийн бүртгэлийг хорооноос үзүүлэх ажлыг эхлүүллээ.

Үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа нээж, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Ц.Батцайз, Нийслэлийн Улсын Бүртгэлийн газрын Бүртгэл статистикийн хэлтсийн дарга Н.Наранцэцэг, дүүргийн ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар, Бүртгэлийн хэлтсийн дарга Г.Баатарзориг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэд хүлээн авах төвийн мэргэжилтэн Б.Зулцэцэг, 5 дугаар хорооны Засаг дарга С.Бат-Өлзий, Хорооны ажлын алба, иргэдийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр иргэн З.Бат-Уул, М.Цацрал, Г.Хатанзоригт Т.Сүхчээгарав нар гэрлэлтээ бүртгүүлж Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Ц.Батцайз нар гэрлэлтийн баталгааг хүндэтгэлтэйгээр гардуулан хорооны ажлын албанаас дурсгалын зүйл өгч халуун баяр хүргэлээ.

“..Засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хороонд бүртгэлийн зарим үйлчилгээг үзүүлж байгаа нь бидний цаг завыг хэмнэж, төрийн үйлчилгээг зөв цагт ойртуулж байгаа нь ач холбогдолтой ажил” гэж иргэд онцлож байв.

Ийнхүү Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хөнгөн шуурхай болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор цаашид УБЕГ-аас иргэддээ хорооноос иргэний улсын бүртгэл болон эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийг үе шаттайгаар шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Хуваалцах