Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд эмнэлэгээс айж, эмчийн нэр хүнд унаж байна

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын дөрөвний өдөр эх баригч эмч эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүйн улмаас нярайн тархинд нь хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг гарсан.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд эмнэлэгээс айж, эмчийн нэр хүнд унаж байна
Иргэд эмнэлэгээс айж, эмчийн нэр хүнд унаж байна. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын дөрөвний өдөр эх баригч эмч эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүйн улмаас нярайн тархинд нь хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг гарсан. Эмч нарын хариуцлагагүй үйлдэл залуу хосын гэр бүлд төдийгүй жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэлзүйд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Мөн иргэд эмнэлэгээс айдаг, эмчээс эмээдэг болж өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлж яваа эмнэлэгийн ажилтнуудын нэр хүнд ч унаж байна. Энэ бүхнийг үндэслэн салбарын сайд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дарменд мэдэгдэл хүргүүллээ. Тус мэдэгдэлд үүсээд буй нөхцөл байдал, сөрөг үр дагаварыг дурьдаад хариуцлага алдаж, алдаа гаргасан албан тушаалтнуудад арга хэмжээ авч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн биеэр мэдээлэл хийхийг шаарджээ. Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармен сайдын мэдэгдлийн хариуг өнөөдөртөө багтааж өгөх ёстой юм байна.

Хуваалцах