Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Иргэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ус ашиглах боломжтой боллоо

Говьсүмбэр аймаг, нийслэлийн дөрвөн дүүргийн гэр хорооллын 60 гаруй мянган оршин суугч эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ус ашиглах боломжтой боллоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ус ашиглах боломжтой боллоо
Иргэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ус ашиглах боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймаг, нийслэлийн дөрвөн дүүргийн гэр хорооллын 60 гаруй мянган оршин суугч эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ус ашиглах боломжтой боллоо.

Тодруулбал, Монголын улаан загалмайн нийгэмлэг иргэдийг эрүүл аюулгүй усаар хангах зорилгоор зургаан жилийн өмнөөс “Ус хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр тус төслийн хаалтын хурал болж Говьсүмбэр аймгийн төвд болон нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд байрлуулсан 20 гаруй зөөврийн усан санг аймаг, дүүргийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Тус бүр нь 20 гаруй мянган еврогийн өртөг бүхий дээрх усан санг цаашид 5-10 жилийн хугацаанд ашиглах боломжтой гэж Нидерландийн улаан загалмайн нийгэмлэгийн Ус, эрүүл ахуйн зөвлөх Мишэлл Бекс онцлолоо.

Хуваалцах