Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч байна

Гоёлын гоо сайхны үйлчилгээ явуулах эрх авсан 400 гаруй газар нийслэлд ажилладаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч байна
Иргэд эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч байна. Зураг: МҮОНРТ

Гоёлын гоо сайхны үйлчилгээ явуулах эрх авсан 400 гаруй газар нийслэлд ажилладаг. Эдгээр газар нүүр, хөл гаранд массаж хийхээс гадна ядаргаа тайлах үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.

Харин хүний арьс цоолох, шивээс, нүдний давхраа хийхийг хориглосон байдаг. Гэтэл эдгээр газрууд тарилга, ботокс, эхсийн тариа эмчилгээ, филлер гэх мэт олон үйлчилгээ үзүүлснээс болж зарим иргэд эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч байна.

Тухайлбал, хүний аминд хүрсэн гэх “Тод каннам” эмнэлэг гоо сайхны мэс ажилбар хийх зөвшөөрөлгүй байжээ. Тус эмнэлэг зөвхөн “гоо сайхан нөхөн сэргээх мэс засал” хийх зөвшөөрөлтэй байсан. Ийм хэрнээ “гоо сайхны ерөнхий мэс засал”-ыг мэргэжлийн эмчгүйгээр хийж байсан байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч н.Мөнхгэрэл ингэж ярилаа.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, эмчилгээний болоод гоёлын гоо сайхны газруудад хяналтын байгууллага шалгалт хийж байна. Шалгалтын нэгдсэн дүн удахгүй гарна.

Хуваалцах