Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд, жолооч нарын анхааралд!

Нарантуул захын автомашины зогсоол ачаалал авч дүүрсний улмаас Нарны зам-Барс худалдааны төвийн уулзвараас зүүн,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд, жолооч нарын анхааралд!
Иргэд, жолооч нарын анхааралд!. Зураг: МҮОНРТ

Нарантуул захын автомашины зогсоол ачаалал авч дүүрсний улмаас Нарны зам-Барс худалдааны төвийн уулзвараас зүүн, Энхтайваны өргөн чөлөө-Төв шуудангийн уулзвараас зүүн тийш, Зүүн дөрвөн зам урагшаа, Нарантуул захаас зүүн тийш Чулуу овоо, Офицерын тойрог, 100 айл ачаалал аваад байна.

Мөн Дарь-Эх, 32 тойрог, Хүчитшонхор захын замууд ачаалалтай, Баянбүрдийн тойргийн баруун тал Тасганы овоо, Хороолол хоёр талдаа, Хархорин зах зогсоолын талбай дүүүрснээс зүүн тал нь баруун дөрвөн зам, баруун тал нь Сонсголын уулзвар хүртэл ачаалалтай байгаа тул жолооч та бүх эгнээ байр өөрчлөх, урсгал сөрөх, дуут дохио өгөх зэргээр бусдад хүндэтгэлгүй хандах, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхад анхаарч хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцоно уу.

Мөн дээрх замуудаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцох, зогсоол талбайд автомашинаа зөв байрлуулж тавихыг зөвлөе.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Хуваалцах