Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд хандив гардууллаа

Иргэн Л.Одбаяр, Э.Энхмөрөн нар шинэ коронавирусний халдвар дэлхий даяар хурдацтай тархаж байгаад сэтгэл зовниж, хилийн чанад дахь монголчууддаа бага ч гэсэн сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд хандив гардууллаа
Иргэд хандив гардууллаа. Зураг: МҮОНРТ

Иргэн Л.Одбаяр, Э.Энхмөрөн нар шинэ коронавирусний халдвар дэлхий даяар хурдацтай тархаж байгаад сэтгэл зовниж, хилийн чанад дахь монголчууддаа бага ч гэсэн сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор АНУ-д амьдарч буй монгол иргэдэд зориулж 1000 ширхэг амны хаалт хандивлаж байгаагаа мэдээлж, өнөөдөр ГХЯ-нд хүлээлгэн өгөв.

ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх хандивыг хүлээн авч, Вашингтон дахь ЭСЯ-аараа дамжуулан иргэддээ аль болох шуурхай хүргэх болно гээд залуусын энэхүү санаачилга, тусч сэтгэлээр бахархаж байгаагаа илэрхийлж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын талархлыг уламжлав.

Хуваалцах