Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд хогны мөнгөний талыг буцаан авч байна

Энэ ажлын хүрээнд үнснээс бусад ахуйн хог хаягдлыг хийх зориулалттай уутыг айл өрхөд сар бүр 15 ширхэгийг олгож байгаа юм. Энэхүү уутны үнэ 1 425 төгрөг бөгөөд айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийн 1425 нь хогны уут хэлбэрээр буцаан олгогдож байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд хогны мөнгөний талыг буцаан авч байна
Иргэд хогны мөнгөний талыг буцаан авч байна. Зураг: МҮОНРТ

Иргэдийн төлсөн татварын мөнгийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад нь зориулах зорилгоор нийслэлээс хог хаягдлын шинэ менежментийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ ажлын хүрээнд үнснээс бусад ахуйн хог хаягдлыг хийх зориулалттай уутыг айл өрхөд сар бүр 15 ширхэгийг олгож байгаа юм. Энэхүү уутны үнэ 1 425 төгрөг бөгөөд айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийн 1425 нь хогны уут хэлбэрээр буцаан олгогдож байгаа юм.

2013 оны статистик мэдээгээр 335.000 өрхөд ирэх сарыг дуустал сар бүр 15 ширхэг хогны уутыг айл өрхүүдэд олгоход нийт 4.3 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо, судалгааг холбогдох байгууллагуудаас боловсруулж НИТХ-ын хуралдаанаар 2.7 тэрбум төгрөгийг 2014 оны төсөвт батласан байна.

Хуваалцах