Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд хорооныхоо мэдээллийг цахим хуудаснаас авна

Уг хуудаснаас иргэд нийслэлийн гэр хорооллын 87 хорооны нийтийн үйлчилгээ, ундны усны хангамж, нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, хог хаягдлын менежмент, цагдаагийн хэсэг зэрэг төрөөс үзүүлж буй нийтийн үйлчилгээ, нийтийн эзэмшлийн бүс, үерт өртөх магадлал бүхий аюултай бүс, гудамжны

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд хорооныхоо мэдээллийг цахим хуудаснаас авна
Иргэд хорооныхоо мэдээллийг цахим хуудаснаас авна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Азийн сан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, гэр хорооллын Захирагчийн ажлын алба, хороодын Засаг дарга нар болон хэсгийн ахлагчидтай хамтран гэр хорооллын 87 хороонд “Иргэдийн оролцоотой газрын зураглал хийх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлсэн.Төслийн хүрээнд дээрх газрын зураглалуудыг багтаасан онлайн газрын зураглалын сан бүхий www.manaikhoroo.mn вебсайт нээжээ.
Уг хуудаснаас иргэд нийслэлийн гэр хорооллын 87 хорооны нийтийн үйлчилгээ, ундны усны хангамж, нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, хог хаягдлын менежмент, цагдаагийн хэсэг зэрэг төрөөс үзүүлж буй нийтийн үйлчилгээ, нийтийн эзэмшлийн бүс, үерт өртөх магадлал бүхий аюултай бүс, гудамжны гэрэлтүүлэг, гэмт хэрэг гарах магадлал өндөртэй цэгүүдийг тэмдэглэн харуулсан мэдээлэл зэрэг хүссэн мэдээ, мэдээллээ авах боломжтой юм ажээ.

Хуваалцах