Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд хотын татварыг дэмжихгүй байна гэжээ

Энэ хуулиар нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж байгаа баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи, тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд хотын татварыг дэмжихгүй байна гэжээ
Иргэд хотын татварыг дэмжихгүй байна гэжээ. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн УИХ-ын хаврын чуулганаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж байгаа баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи, тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан байгаа юм.

Иргэд хотын татварын талаар ямар байр суурьтай байгааг тандах судалгаа хийлгэснээ НИТХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр танилцууллаа. Судалгаанд нийт 12 мянга орчим иргэн хамрагдсанаас 95.9 хувь нь хотын татвар бол цагаа олоогүй буруу шийдвэр байна гэж хариулжээ. Эдийн засаг хямралтай, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа өнөө үед заавал иргэдээс авах татварыг нэмэгдүүлэх байдлаар төсвөө бүрдүүлэх хэрэггүй. Нийслэлд өөр танаж, хасаж, хэмнэх боломжтой үр ашиггүй зардал мундахгүй байгаа гэж НИТХ дахь Монгол Ардын Намын бүлгээс мэдэгдлээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Хуваалцах