Иргэд хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух авах боломжтой боллоо
"Улаанбаатар цэвэр агаар" төслөөс гэр хорооллын өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр бүрэн шаталттай сайжруулсан зуухыг борлуулах “Зуух” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын иргэдийн хүсэлт, хэрэгцээ,
Мэдээллийн алба

"Улаанбаатар цэвэр агаар" төслөөс гэр хорооллын өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр бүрэн шаталттай сайжруулсан зуухыг борлуулах “Зуух” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын иргэдийн хүсэлт, хэрэгцээ, агаарын бохирдлын байдлыг судлан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Улаанбаатар цэвэр агаар" төсөлд хамтран ажиллах санал тавьсан юм. Саналын дагуу холбогдох мэдээлэл судалгааг үндэслэн “Зуух” хөтөлбөрийг тус дүүрэгт өргөжүүлэн хэрэгжүүлэхээр болж, хөтөлбөрийн албан ёсны нээлтийн ажиллагааг зохион байгууллаа. Нээлтийн ажиллагааны үеэр 300 орчим иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч, үзүүлэх сургалтанд хамруулсан байна. Налайх дүүрэгт хэрэгжих “Зуух” хөтөлбөр нь 2015 оны гуравдугаар сарын 16-наас эхлэн гурван долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсөлд хамрагдан хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух авах хүсэлтэй бүх өрхүүдэд үйлчилнэ. Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлд албан ёсны харьяалалтай бүх иргэд төсөлд хамрагдах боломжтой бөгөөд гэрээ байгуулахдаа
Өөрийн болон гэр бүлийн хүний иргэний үнэмлэх,
Хэрэв ганц бие болон өрх толгойлсон тохиолдолд хорооны тодорхойлолт, өрхийн дэвтрийн дугаарыг авч ирэх шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.usip.mn цахим хуулас, 11-312194 дугаараас лавлах боломжтой гэж Улаанбаатар цэвэр агаар төслөөс мэдээллээ.


















