Иргэд хурууны хээгээ уншуулж хилээр гарна
Уг ажил ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжих эхэлнэ.
Мэдээллийн алба

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын мэдээлснээр тус байгууллага иргэдэд шуурхай үйлчлэх, ачааллыг багасгах үүднээс хилээр хурууны хээгээ уншуулж ордог үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар уг асуудал судалгааны түвшинд явж байгаа ба үүнийг дагаад мэдээлэл технологийн чиглэлээр порограмм нэгтгэж сүлжээг өргөтгөх зэрэг ажлууд хийгдэж байгаа аж. Уг шинэ үйлчилгээтэй холбоотой хэлэлцэгдэж байгаа журмууд хэрэгжиж эхлэхээр иргэд хилээр хурууны хээгээр нэвтэрдэг болох аж. Одоо манай иргэд хилээр нэвтрэхдээ бичиг баримтаа үзүүлж тамга даруулаад байцаагч дээр очих гээд ойролцоогоор хоёр минут зарцуулдаг. Харин хурууны хээгээр 15 секундын дотор хил нэвтрэх боломжтой болох ажээ. Уг ажил ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.


















