Иргэд хурууны хээгээр хил нэвтэрнэ
Хууль зүйн салбарын шинэтгэлийн бодлогын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар хэрэгжүүлж буй чиг үүргийн хувьд томоохон өөрчлөлт хийн, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг шинэ түвшинд гаргахаар ажиллаж эхэлжээ.
Мэдээллийн алба

Мөн Газрын хэмжээнд мөрдөж байсан эрх зүйн үндэслэлгүй, үйлчлэл нь дуусгавар болсон, мөрдөх шаардлагагүй 44 тушаалыг хүчингүй болгон төвд төвлөрсөн эрх мэдэл буюу зөвхөн дарга нар асуудлыг шийддэг тогтолцоог халж, орон нутаг дахь албадын дарга, мэргэжилтнүүдэд шийдвэр гаргах эрх өгчээ.
Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчид заавал Улаанбаатар хотод ирэхгүйгээр тухайн хилийн боомт дээр виз, оршин суух зөвшөөрөл авч, хурууныхаа хээг өгдөг болжээ.