Иргэд хууль, эрх зүйн зөвлөгөө тусламжийг үнэ төлбөргүй авах боломжтой
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбоо хамтран 2018 оны зургаадугаар сараас “Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө тусламжийг иргэдэд үзүүлж байна.
Мэдээллийн алба

Энэ хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв болон дүүргүүдийн байранд мэргэжлийн өмгөөлөгчид ажиллаж байгаа юм. Монголын хуульчдын холбооны хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны мэргэжилтэн н.Саруулын яриаг сонсгоё.
Mongolian National Radio · Иргэд хууль, эрх зүйн зөвлөгөө тусламжийг үнэ төлбөргүй авах боломжтой
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 180 гаруй өмгөөлөгч 18 мянга гаруй иргэнд хууль зүйн зөвлөгөө, тусламж үзүүлжээ.