Иргэд хуванцар сав аюултайг мэдсээр байж хэрэглэдэг
Хуванцар савны хор нь ямар нэгэн шинж тэмдгээр шууд илэрч нөлөөлдөггүй, удаан хугацааны хэрэглээний явцад хүний биед эмгэг үүсгэдэг байна
Мэдээллийн алба

Хуванцар савны хор нь ямар нэгэн шинж тэмдгээр шууд илэрч нөлөөлдөггүй, удаан хугацааны хэрэглээний явцад хүний биед эмгэг үүсгэдэг байна. Түүнчлэн хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд тохиромжтой, олдоц сайтай, үнэ хямд зэрэг нь иргэдийг өргөнөөр ашиглахад нөлөөлдөг болохыг судалгааны дүн харуулна.
Иргэд хуванцар савыг аюултайг мэдсээр байж ашигладаг гэж “Монголын сав баглаа боодол” үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн Б.Болдбаатар ярилаа.


















