Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд мөнгөө хувьцаа болгон ашиглаж болно

Монгол Улсын Засгийн газраас 2011 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээр батлаж, иргэдээс хувьцаа авах уу, нэг сая төгрөгөө бэлнээр авах уу гэсэн санал авсан. Энэ дагуу 1.5 сая иргэн сая төгрөгөө авахаар өргөдлөө өгсөн юм. Гэвч хувьцаа нь илүү ашигтай гэж үзсэн зарим иргэ

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд мөнгөө хувьцаа болгон ашиглаж болно
Иргэд мөнгөө хувьцаа болгон ашиглаж болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас 2011 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээр батлаж, иргэдээс хувьцаа авах уу, нэг сая төгрөгөө бэлнээр авах уу гэсэн санал авсан.
Энэ дагуу 1.5 сая иргэн сая төгрөгөө авахаар өргөдлөө өгсөн юм. Гэвч хувьцаа нь илүү ашигтай гэж үзсэн зарим иргэн мөнгөө хувьцаа болгон өөрчлүүлэх хүсэлтээ “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-д өгсөн байна.

Иргэдийн энэ хүсэлтийг Засгийн газраас хүлээж авсан гэж “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-ийн дарга Э.Алтаншагай хэллээ.

Тус төрийн бус байгууллага эхний ээлжинд 500 гаруй иргэний хүсэлтийг Засгийн газарт хүргүүлэн хувьцаа эзэмшүүлэхээр болжээ.

Хуваалцах