Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд нэгдэж амьдарч буй орчноо тохижууллаа

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлж буй “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Хантайширын нуруу” хоршоотой хамтран тохижилтын ажлын төслийг өнгөрсөн тавдугаар сарын 2-ноос хэрэгжүүлж эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд нэгдэж амьдарч буй орчноо тохижууллаа
Иргэд нэгдэж амьдарч буй орчноо тохижууллаа. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлж буй “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Хантайширын нуруу” хоршоотой хамтран тохижилтын ажлын төслийг өнгөрсөн тавдугаар сарын 2-ноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн үр дүнд Баянгол дүүргийн ес болон 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, ногоон байгууламж хийх, явган хүний замыг засах, авто замын хажуугийн үерийн далангийн усны шуудууг засах, шороон даланг бетондох” ажлыг дөрвөн хэсэг газарт хийсэн байна.

Тохижилтын ажилд дүүргийн ажилгүй, 40-өөс дээш насны 20 иргэн нэгдэж хоршоо байгуулан, дүүрэг, хорооныхоо тохижилтод хувь нэмэр оруулж, өөрсдийн амьдарч буй орчноо сайжруулахаар санаачилсан төслийг Хөдөлмөрийн хэлтсээс дэмжин хэрэгжүүлсэн аж.

Тус хоршооны гишүүд хийж хэрэгжүүлсэн ажлаа Баянгол дүүргийн захиргаа, Хөдөлмөрийн хэлтэс болон хороондоо зургаадугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах