Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд нийслэлд хэрэгжүүлсэн замын бүтээн байгуулалтыг хангалттай сайн гэж үнэлжээ

Нийслэлд энэ жил авто замын бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн. Энэ онд 47.18 км автозам шинээр ашиглалтад оруулж, 72 км авто замыг өргөтгөсөн нь 2005-2012 онд тавьсан авто замаас 2.5 дахин өссөн хэмжээний бүтээн байгуулалт юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд нийслэлд хэрэгжүүлсэн замын бүтээн байгуулалтыг хангалттай сайн гэж үнэлжээ
Иргэд нийслэлд хэрэгжүүлсэн замын бүтээн байгуулалтыг хангалттай сайн гэж үнэлжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлд энэ жил авто замын бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн. Энэ онд 47.18 км автозам шинээр ашиглалтад оруулж, 72 км авто замыг өргөтгөсөн нь 2005-2012 онд тавьсан авто замаас 2.5 дахин өссөн хэмжээний бүтээн байгуулалт юм. Нийслэлийн Авто замын газраас 2014 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн зам, замын байгууламжийн ажлын үр дүнгийн талаар нийслэлийн www.ulaanbaatar.mn сайт болон олон нийтийн сүлжээгээр санал асуулга авлаа. 10 хоногийн турш авсан санал асуулгад оролцсон иргэдийн 59.7 хувь нь 2014 онд нийслэлд хэрэгжүүлсэн зам, зам барилгын ажлыг хангалттай сайн гэж үнэлжээ. 2014 онд өрнөсөн авто замын бүтээн байгуулалтын үр дүнд нийслэлийн авто замын урсгал нэмэгдэж, нэвтрүүлэх чадвар өмнөх жилүүдийнхээс илүү сайжирлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах