Иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгө төлсөөр байна
Нийтийн тээврээр зорчих смарт карт, ухаалаг төлбөрийн систем цэнэглэх цэгүүд хангалттай ч иргэд ашиглаж хэвшихгүй байна.
Мэдээллийн алба

Нийтийн тээврээр зорчих смарт карт, ухаалаг төлбөрийн систем цэнэглэх цэгүүд хангалттай ч иргэд ашиглаж хэвшихгүй байна. Карт цэнэглэх цэгүүдийг томоохон худалдааны төв, автобусны буудлуудад байршуулсан. Гэвч карт болон ухаалаг төлбөрийн бусад систем ашиглаж хэвших явдал хангалтгүй байгаагаас зарим иргэн бэлэн мөнгөөр төлбөр төлсөөр байна.
Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээнээс бүрдэх төсөвт сөргөөр нөлөөлдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын, тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга н.Галбадрах хэллээ.


















