Иргэд НӨАТ-аасаа тодорхой хувийг буцаан авдаг болно
Засгийн газраас НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлж байна.
Мэдээллийн алба

Засгийн газраас НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлж байна. Тодруулбал, энэхүү урамшууллын систем нэвтэрснээр иргэд худалдаа үйлчилгээний төлбөрт багтсан НӨАТ-аас тодорхой хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа бэлэн мөнгөний хонжвор бүхий сугалаанд оролцох боломжтой болох юм. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар энэхүү системийг орчин үеийн техник, технологийн ололтод тулгуурлан цахим хэлбэрээр нэвтрүүлэх нь татвар төлөгчдийн дунд үүсээд буй тэгш бус байдлыг арилгахаас гадна иргэдэд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх томоохон ач холбогдолтой аж. Түүнчлэн энэ систем нэвтэрснээр нэг өрх жилд 265464 төгрөгийг буцаан авах боломжтой болох гэнэ.

Одоогоор “НӨАТ-ын Урамшууллын Систем”-ийн хөгжүүлэлтийн ажил бүрэн дуусч, хууль хэрэгжүүлэх технологийн бэлэн байдлыг хангаад байгаа бөгөөд үүнийг зохицуулах НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь УИХ-аар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй юм.


















