Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Иргэд НӨАТ-т төлсөн төлбөрөөрөө сугалаанд оролцоно

Өнөөдөр “Шангри-Ла” зочид буудлын Бээжин танхимд НӨАТ суутган төлөгчийн бүртгэлийн цахим хуудас танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд НӨАТ-т төлсөн төлбөрөөрөө сугалаанд оролцоно
Иргэд НӨАТ-т төлсөн төлбөрөөрөө сугалаанд оролцоно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр “Шангри-Ла” зочид буудлын Бээжин танхимд НӨАТ суутган төлөгчийн бүртгэлийн цахим хуудас танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо.

Иргэдэд татварын хөнгөлтийг илүү хүртээмжтэй болгох үүднээс УИХ-ын Хаврын чуулганаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн төслийг тус тус баталсан. Уг хуулинд иргэд худалдан авсан бараа, үйлчилгээндээ төлсөн НӨАТ-ын дүнгийн 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа сугалаанд оролцох тухай заалтуудыг нэмж тусгасан байна.

Энэхүү нэмэлт заалтуудыг бусад орны жишээн дээр тулгуурлан оруулсан бөгөөд НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг Арилжааны банкиудтай хамтран зохион байгуулахаар болсон тухайгаа хэвлэлийн хурал зарлагсад мэдээлсэн юм.

Хуулийн шинэчилсэн найруулга ирэх 10 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болох ажээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг Монголын мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авна уу.

Хуваалцах