Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд “Нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхийг шаардав

Сүүлийн хоног хүйтэрхэд түлээ нүүрсний үнэ нэмэгдэж, гэр хорооллын айл өрхүүд 20 кг нүүрсийг 3000 төгрөгөөр худалдаж авсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд “Нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхийг шаардав
Иргэд “Нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхийг шаардав. Зураг: МҮОНРТ

Сүүлийн хоног хүйтэрхэд түлээ нүүрсний үнэ нэмэгдэж, гэр хорооллын айл өрхүүд 20 кг нүүрсийг 3000 төгрөгөөр худалдаж авсан байна. Харин өнгөрсөн жил “Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж байхад 40 кг нүүрсийг ийм зардлаар авдаг байжээ. Тиймээс гэр хороололд амьдардаг 180 мянган өрхийн төлөөлөл болсон зарим иргэн өнөөдөр “Нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж өгөхийг Засгийн газраас хүслээ.

Түүнчлэн өмнө нь хэрэгжиж байсан “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд зөвхөн нүүрсний үнэ тогтворжуулж, чанартай нүүрсээр гэр хорооллыг хангахаас гадна, тогтмол ажлын байраар хангаж байсан. Нүүрс хөтөлбөрийн борлуулагч хийснээр сард 700 мянган төгрөгний цалин авч, нийгмийн даатгалд ч хамруулдаг байсан талаар иргэд ярьж байна.
Мэдээний дэлгэрэнгүйг оройн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн аваарай.

Хуваалцах