Иргэд шинэ оныг тайван угтлаа
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2016 оны 12 дугаар сарын 28-аас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийт 213 гэмт хэрэг бүртгэгдсэн нь
Мэдээллийн алба

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2016 оны 12 дугаар сарын 28-аас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийт 213 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 132 нэгж буюу 38.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Онц хүнд гэмт хэрэг, зөрчилгүйгээр шинэ оныг тайван угтжээ.
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэжээ. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчид хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, салют, пиротехникийн хэрэгсэлд хяналт шалгалт тавьж, болзошгүй аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.


















