Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд сурагчдын амралтыг цагаан сараар тааруулахыг хүсчээ

Өнгөрсөн өдрүүдэд Засгийн газрын "11 11 төв"-д 1420 иргэн холбогдож санал хүсэлт ирүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд сурагчдын амралтыг цагаан сараар тааруулахыг хүсчээ
Иргэд сурагчдын амралтыг цагаан сараар тааруулахыг хүсчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн өдрүүдэд Засгийн газрын "11 11 төв"-д 1420 иргэн холбогдож санал хүсэлт ирүүлжээ.

Хөдөө орон нутгаас ЕБС-ийн өвлийн амралтыг цагаан сарын үеэр болгох хүсэлт цөөнгүй ирүүлжээ. Хичээлийн жилийн бүтэц, хүүхдийн амрах хугацааны талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/311 тоот тушаал гарсан. Уг тушаалаар энэ хичээлийн жилээс хүүхдийн өвлийн амралтын хугацааг сунгасан. Ингэснээр бага ангийн хүүхдүүд 3-4 долоо хоног, дунд, ахлах ангийн хүүхдүүд 2 долоо хоног амарна. Бага, дунд боловсролын тухай хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогийг харгалзан ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан тус яамнаас тухайн үед нь өөрчилж болдог гэсэн хариуг өгчээ.

Түлхүүр үг:Сурагчид
Хуваалцах